← Нүүр хуудас

ДУУДЛАГА, ЧАТНЫ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Танай дуудлага, чатад бид цогцоор нь үйлчилнэ.

Мэргэжлийн баг, программ, ажлын байр, 7 хоногийн ажиллагаа, чанарын хяналт, дата ба тайланг SabaX нэг дор хариуцна.

Танд дараах асуудлууд тулгардаг уу?

  1. Ажилтнууд байнга солигддог.Шинэ хүн хайж, сургах хооронд хэрэглэгчийн үйлчилгээ доголддог.
  2. Ажилтнуудаа сургах тогтмол хөтөлбөргүй.Хэрэглэгчдэд үйлчлэх, борлуулалт хийх ур чадварыг нь системтэй хөгжүүлж чаддаггүй.
  3. Ямар технологи сонгохоо мэдэхгүй.Хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтад тань тохирох орчин үеийн шийдлүүдийг харьцуулж, сонгоход хүндрэлтэй байдаг.
  4. Программ авсан ч боломжийг нь бүрэн ашигладаггүй.Хүлээсэн үр дүн гарахгүй, зарим ажлаа хуучин аргаар хийсээр байдаг.
  5. Программыг тохируулж, хөгжүүлэх ажилтангүй.Шинэ хэрэгцээ гарахад системээ өөрчлөх, бусад программтай холбох ажил хойшилдог.
  6. Орой болон амралтын өдрүүдэд ажилтнууд хувийн утаснаасаа үйлчилгээ үзүүлдэг.Дуудлага, чатад хэн хариулах, хүсэлт захиалгыг хэрхэн бүртгэх нь тодорхой зохион байгуулалтгүй байдаг.
  7. Хэрэглэгчийн датагаа бүрдүүлж, ашиглаж чаддаггүй.Мэдээлэл нь дутуу, тархай байдгаас үйлчилгээ, борлуулалт, маркетингийн шийдвэрт ашиглахад хүндрэлтэй байдаг.
  8. Customer Experience-ийг чухал гэдгийг мэддэг ч хэрэгжүүлэлт хангалтгүй.Үр дүн гарахгүй байгаа нь удирдлагын цаг зав хомс, эсвэл энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй явсаар цаг хугацаа алдаж байгаа.

Эдгээрээс 3 буюу түүнээс олон нь танай байгууллагад тулгарч байвал Дуудлага, чатын цогц үйлчилгээг судлаад үзээрэй.

Хэрэглэгчдэд үйлчлэх баг, программ, ажлын байр, сургалт, чанарын хяналт, дата бүрдүүлэлтийг нэг дор хариуцуулах нь танай нөхцөлд тохирох эсэхийг хамт ярилцъя.

Уулзалт товлох

“ЦОГЦ” ГЭДЭГ НЬ

Зургаан төрлийн ажил үүрэг нэг үйлчилгээнд багтсан.

Хэрэглэгчид өгөх хариултын цаана хүн, технологи, тогтвортой ажиллагаа, чанарын бодлого зэрэгцэн ажиллана.

01ХҮМҮҮС

Хэрэглэгчдэд үйлчлэх ажилтнуудыг бэлтгэж, сургана

Ажилтнуудын сонгон шалгаруулалт, ажилд авах, сургах, ур чадварыг тасралтгүй сайжруулна. Цалин хөлс, идэвхжүүлэлт, ээлжийн зохион байгуулалтыг бид хариуцна. Хүний нөөцийн эргэц ихтэйгээс үйлчилгээ доголдох асуудлыг тань шийднэ.

02СИСТЕМ

Программ хангамж, шийдлүүд нэг дор

Хэрэглэгчдэд утас, чатаар үйлчилгээ үзүүлэхэд орчин үед программ хангамжийн шийдэл маш чухал үүрэгтэй болсон. Тэгвэл энэ программ хангамжийн хөгжүүлэлт, зардалд санаа зовохгүй, цаг хугацаа алдахгүй, бизнестээ шинэ шийдлүүдийг ашиглах боломжийг бүрдүүлсэн.

03ДЭД БҮТЭЦ

Зориулалтын ажлын байр

Дуудлагын төвийн тоног төхөөрөмж, нөөц цахилгааны үүсгүүр, өндөр хурдны интернет шилэн кабелтай учир үйлчилгээний тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

04АЖИЛЛАГАА

Долоо хоногийн бүх өдөр ажиллана.

Өдөр бүр ажиллаж, ачаалал ихтэй үед ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, борлуулалтын захиалгуудыг хүлээн авах хүний нөөцийн төлөвлөлт, бэлэн байдлыг ханган ажиллана.

05ЧАНАР

Хэрэглэгчийн туршлагын менежмент (CX Management)

Танай үйлчилгээний стандарт, хяналт болон сайжруулалтын системийг хэмжиж, олон улсын жишигт нийцүүлэн явуулдаг. Энэ нь хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байх, дахин үйлчилгээ авахыг дэмжинэ.

06МЭДЭЭЛЭЛ

Хэрэглэгчийн дата үүсгэх, хадгалах, ашиглах

Дуудлага, чат бүрийг CRM программд нэг бүрчлэн бүртгэн, хэрэглэгчийн дата өгөгдлийг үүсгэн, хадгалж, боловсруулна. Танай багийг дата-д суурилан асуудлыг тодорхойлон сайжруулах, маркетинг сурталчилгааг оновчтой хийхэд шийдвэр гаргах мэдээлэлтэй болгоно.

ТАЙЛАНГААС ШИЙДВЭР РҮҮ

Хэрэглэгчийн дуу хоолой бизнесийн мэдээлэл болно.

Ямар асуулт давтагдаж, ямар захиалга тасарч, ямар гомдол дотоод процессоос шалтгаалж байгааг нэгтгэнэ. Эдгээр мэдээлэл танай багт дараагийн шийдвэрээ гаргахад тусална.

01

Маркетинг ба брэнд

Аян, бүтээгдэхүүний тухай хэрэглэгчдийн бодит асуулт, ойлголт, санал хүсэлтийг харна.

02

Борлуулалт ба хадгалалт

Сонирхож буй хэрэглэгч, захиалгын саад, эргэн холбогдох шаардлагыг таньж, боломжоо алдахгүй ажиллахад дэмжлэг авна.

03

Дотоод процесс ба дэмжих нэгж

Давтагдсан асуудлыг хариуцсан нэгжид баримттай хүргэж, шилжүүлэг, хамтын ажиллагаа, бүтээмжийг сайжруулах суурь болно.

ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ?

Танай дата мэдээлэлд анализ хийнэ

Хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, асуудал болон түүний шалтгааныг тогтоох, хэрэгжүүлэх ажлуудыг богино болон урт хугацааны төлөвлөгөө гарган, хамтран хэрэгжүүлнэ.

  1. Нөхцөлөө тодруулнаСуваг, ачаалал, шийдвэрлэх зааг, зорилтот чанарын хэмжүүрийг зураглана.
  2. Баг, системээ бэлтгэнэЗөвлөхүүдийг сонгож сурган, үйлчилгээний дүрэм, технологи, ажлын орчныг уялдуулна.
  3. Ажиллуулж, сайжруулнаАхлах ажилтан өдөр тутмын ажиллагаа, KPI, тайлан, хэрэглэгчийн санал дээр үндэслэн багийг удирдана.
Ажлын ширээн дээрх дуудлагын төвийн чихэвч, утас, зөөврийн компьютер

Хэрэглэгч төвтэй систем болон технологийн шийдэл нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус, маргаашийн боломжийг нээж өгөх чадвартай байх ёстой.

Технологийг нутагшуулахад хамтарна.

ТАНАЙ БАГ ӨӨРӨӨ АЖИЛЛАХ БОЛ

Дуудлага, чатны технологийг тусад нь авч болно.

Энэ үйлчилгээний хүрээнд SabaX зөвлөхүүд, ажиллагаа, дэд бүтцийг хариуцна. Танай баг өөрөө харилцаагаа удирдах гэж байгаа бол мэдээлэл, ажлын урсгалыг холбох Bitrix24 шийдэл тохиромжтой байж болно. Хоёр чиглэлийг уялдуулж болно.

100+байгууллагатай хамтарсан SabaX-ийн нийт туршлагаБагтай танилцах ↗

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Шийдвэр гаргахаас өмнө.

7 хоног ажиллана гэдэг нь өдөр, шөнөгүй гэсэн үг үү?

Долоо хоногийн бүх өдөр ажиллана. Өдөр бүрийн цагийн хуваарь, хамрах суваг, багийн хүчин чадлыг танай хэрэгцээнд нийцүүлэн тохирно.

Манай баг ямар ажил хариуцах вэ?

Бүтээгдэхүүний зөв мэдээлэл, шийдвэр гаргах эрхийн зааг, тусгай асуудлыг хүлээн авах хариуцагчаа танай байгууллага тодорхойлно. SabaX тохирсон хүрээнд зөвлөхүүд, ажиллагаа, хяналт, тайланг хариуцна.

Ямар хэмжүүрээр чанарыг хянах вэ?

Хариу өгөх хугацаа, шийдвэрлэлтийн явц, зөв харилцаа зэрэг үзүүлэлтээс танай зорилгод тохирох KPI болон тайлагнах давтамжийг хамт тогтооно.

Үнийн санал яаж гарах вэ?

Ажиллах цаг, суваг, дуудлага ба хүсэлтийн хэмжээ, шаардлагатай баг, ажлын хүрээнээс хамаарна. Эхний уулзалтаар нөхцөлөө ярилцаад санал боловсруулна.

ДАРААГИЙН АЛХАМ

Танай нөхцөлд тохирох эхлэлийг хамт тодорхойлъё.

Уулзалт товлох

SABAX-ТАЙ ХОЛБОГДОХ

Танай хэрэгцээг ярилцъя.

Мэдээллээ бичээд и-мэйл аппдаа хүсэлтээ бэлтгэнэ. Илгээсний дараа бид уулзалтын цагийг хамт тохирно.

Хүсэлт автоматаар илгээгдэхгүй. Нээгдсэн и-мэйлээ шалгаад илгээнэ үү. Эсвэл 7600 5599 руу залгаарай.