← Нүүр хуудас

BITRIX24 VIBE+ · AI AGENT

ХЭРЭГЛЭГЧИД AI ҮЙЛЧИЛНЭ.АЖИЛТНУУДАД AI ТУСАЛНА.

Хэрэглэгч Facebook, Instagram, Viber болон вэбсайтын лайв чатаар холбогдоход AI Agent мэдээлэл өгч, хүсэлтийг тодруулж, шаардлагатай бүртгэлийг CRM-д үүсгэхээр тохируулж болно. Харин CoPilot нь танай ажилтны мэдээлэл хайх, даалгавар бэлтгэх, анализ хийх ажлыг дэмжинэ.AI Agent хэрэглэгчийн асуултад хариулж, хүсэлтийг CRM-д бүртгэнэ. CoPilot ажилтанд даалгавар бэлтгэх, мэдээлэл хайх, анализ хийхэд тусална.

Хэрэглэгчтэй харилцах AICRM-тэй уялдсан процессАжилтны AI туслах

01 / AI AGENT ЯГ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

ХАРИУЛТ ӨГӨХӨӨС ГАДНА
ҮЙЛДЭЛ ХИЙНЭ.

AI Agent-ийн хийх ажлыг танай байгууллага өөрөө тодорхойлно. Үнэ, үйлчилгээний нөхцөл зэрэг баталгаатай мэдээллээр хариулах уу, үнийн саналын хүсэлт бүртгэх үү, эсвэл ажилтанд шилжүүлэх үү гэдгийг урьдчилан тохируулна.

01 / ХАРИУЛАХ

Мэдээлэл өгнө

Үнэ, ажиллах цаг, хүргэлтийн нөхцөл зэрэг асуултад батлагдсан мэдээлэл ашиглана.

02 / ТОДРУУЛАХ

Хэрэгцээ асууна

Үнийн санал хүсвэл юу хэрэгтэй, хэдий хугацаанд шаардлагатайг тодруулна.

03 / БҮРТГЭХ

CRM-д тэмдэглэнэ

Нэр, утас, сонирхсон үйлчилгээ, хүсэлтийн төрлийг тохируулсан талбарт хадгална.

04 / ШИЛЖҮҮЛЭХ

Ажилтанд шилжүүлнэ

Хэрэглэгч хүссэн эсвэл AI хариулж чадахгүй үед ажилтан яриаг үргэлжлүүлнэ.

AI AGENT АЖИЛЛАХ ЖИШЭЭХарилцагчийн үйлчилгээний хоёр жишээ
AI Agent Bitrix24 CRM-д хүсэлтийн бүртгэл үүсгэж, харилцааг хаасан жишээ
Хүсэлт шийдвэрлэж, CRM-д бүртгэх
AI Agent уулзалтын хүсэлтийг ажилтанд шилжүүлсэн жишээ
Хэрэглэгчийн хүсэлтийг ажилтанд шилжүүлэх
Жишээнүүд нь зурагт үзүүлсэн тайлбарлах процессууд болно.

02 / ЯЛГААГ НЬ ОЙЛГОЁ

AI AGENT БА CHATBOT. ЯЛГАА НЬ ЮУ ВЭ?

Энд chatbot гэж товч, цэс, урьдчилан бичсэн дүрмээр ажилладаг энгийн хувилбарыг хэлж байна. Хоёулаа зөв хэрэглээнд үр дүнтэй. Гол ялгаа нь асуулт ойлгох, хариулт боловсруулах арга юм.

ДҮРМИЙН CHATBOT

Урьдчилан заасан урсгал

Товч дарах, сонголт хийх эсвэл тодорхой түлхүүр үгээр ажиллана.

  • “Үнэ” товч сонгосон бол үнийн жагсаалтын холбоос өгнө.
  • Тодорхой хариултыг дүрмээр урьдчилан бичиж оруулна.
  • CRM-д бүртгэл үүсгэхийн тулд тусгай холболт, дүрэм хийж болно.
AI AGENT

Асуултын агуулгыг ойлгоно

Хэрэглэгч чөлөөтэй бичсэн асуултаас хэрэгцээг нь ойлгож, батлагдсан мэдээллээр ажиллана.

  • “Манай салбарт аль багц тохирох вэ?” гэвэл хэрэгцээ тодруулах асуулт асууна.
  • Мэдлэгийн сангаас тохирох хариултыг олж ашиглана.
  • Зөвшөөрөгдсөн CRM үйлдлийг тохируулсан эрх, дүрмийн дагуу гүйцэтгэнэ.
CRM-ТЭЙ ХОЛБОГДСОН ПРОЦЕСС

Хүсэлт ажил болж үргэлжилнэ

“Ямар үйлчилгээ сонирхож байна вэ? Үнийн санал илгээхийн тулд холбогдох утсаа үлдээнэ үү.”
  • Нэр, утас, сонирхсон үйлчилгээг CRM-д бүртгэнэ.
  • Шинэ хэрэглэгч эсэхийг таних өгөгдлөөр шалгана.
  • Үнийн санал бэлтгэх ажилтанд хүсэлтийг хариуцуулна.
  • Дараагийн холбоо барилт, шийдвэрлэлтийг хянах боломж бүрдэнэ.

AI Agent өөрөө автоматаар бүх үйлдлийг хийхгүй. Түүнд ашиглах мэдээлэл, холболт, эрх, ажиллах дүрэм шаардлагатай.

03 / BITRIX24-ИЙН НЭГДСЭН ХАРИЛЦАА

ОЛОН СУВАГ.
НЭГ AI AGENT. НЭГ CRM.

Хоёр Facebook Page, Instagram, Viber болон вэбсайтын лайв чаттай гэж төсөөлье. Суваг бүрд тус тусад нь AI шийдэл холбохын оронд эдгээр сувгийг Bitrix24-д нэгтгэж, нэг мэдээллийн сан, нэг үйлчилгээний дүрмээр ажиллах AI Agent-аар зохион байгуулж болно. Ингэснээр харилцааны дата олон системд салангид үлдэхээс сэргийлж, хэрэглэгч бүрд нэгдсэн үйлчилгээ үзүүлэх архитектур бүрдэнэ.

Facebook Page 01Facebook Page 02ВэбсайтInstagramViberВэбсайтын лайв чат
→
НЭГ ТОХИРГООAI AGENT

Нэгдсэн хариулт · мэдлэгийн сан · шилжүүлэлт

→
НЭГ БҮРТГЭЛИЙН СИСТЕМBitrix24 CRM

Хэрэглэгчийн түүх · хүсэлт · хариуцагч

01 / Давхар тохиргоо багасна

Page бүрийн мэдээлэл, үйлчилгээний дүрмийг тус тусад нь шинэчлэх ажлыг бууруулах боломжтой.

02 / Харилцаа нэг дор цугларна

Холбогдсон сувгуудын хүсэлт, ажилтны үргэлжлүүлсэн яриаг CRM-д уялдуулна.

03 / Зардлаа оновчлох боломжтой

Олон тусдаа шийдлийн оронд нэгтгэсэн архитектур сонгож болно. Зардал нь холболт, ашиглалтын нөхцөлөөс хамаарна.

* Энэ бол архитектурын тайлбарлах загвар. AI автомат хариулах боломж, Meta Page-ийн эрх, суваг тус бүрийн интеграц, лиценз болон нэмэлт төлбөрийг нэвтрүүлэлтийн үед шалгана.

04 / ХЯНАЛТ · ТАЙЛАН · САЙЖРУУЛАЛТ

AI-ИЙН АЖИЛЛАГААГ
ХЭМЖИЖ, САЙЖРУУЛНА.

Хэрэглэгч “Хүргэлт хэд хоног вэ?” гэж олон удаа асуухад AI хариулж чадаагүй бол мэдлэгийн санд хүргэлтийн нөхцөл дутуу байж болно. Үүнийг ярианы түүх, шилжүүлсэн шалтгаан, ашигласан эх сурвалжаар шалгаж засна.

AI ҮЙЛЧИЛГЭЭ / ХЯНАЛТЫН ЖИШЭЭБОДИТ ӨГӨГДӨЛ БИШ
Ярианы түүхНэгтгэсэн бүртгэл
Шилжүүлэлтийн шалтгаанАнгилж харна
Эх сурвалжХариутай холбогдоно
“Хүргэлтийн хугацаа хэд вэ?”Мэдээлэл шинэчлэх
“Буцаалтын нөхцөл юу вэ?”Хариулт шалгах
“Ажилтантай холбогдох”Шилжүүлэлт хянах
Яг юу асууж байгааг мэднэ

Харилцааны түүх, хариулт, ашигласан эх сурвалжийг шалгаж болно.

Хэзээ хүн оролцсоныг мэднэ

Хэрэглэгч ажилтан хүссэн эсвэл AI шийдэж чадаагүй тохиолдлуудыг ангилна.

Дараагийн хариултаа сайжруулна

Дутуу мэдээлэл, буруу хариултад үндэслэн Knowledge Base-аа шинэчилж, дахин туршина.

05 / БАЙГУУЛЛАГЫН ДОТООД AI

АЖИЛТАН БҮРТ
AI ТУСЛАХ.

Bitrix24 ашиглахын давуу тал нь хэрэглэгчиддээ AI Agent-аар үйлчилж, бүтээмжээ нэмэгдүүлэн, борлуулалтын сэжмээ алдахгүй байхаас гадна ажилтнууддаа зориулсан CoPilot AI туслахыг мөн хамтад нь ашиглах боломжтойд оршино.

AI Agent хэрэглэгчтэй харилцдаг бол CoPilot Agent танай ажилтны өдөр тутмын ажлыг хөнгөвчилнө. Жишээлбэл, уулзалтын тэмдэглэлээс хийх ажлын жагсаалт гаргах, хугацаа хэтэрсэн ажлыг нэгтгэх, өмнөх төслийн баримтаас мэдээлэл хайхад тусална.

Даалгавар бэлтгэхУулзалтын шийдвэрээс хариуцах эзэн, хугацааны саналтай ажлын жагсаалт гаргана.
Анализ хийхХугацаа хэтэрсэн таск, давтагдсан саатлын шалтгааныг нэгтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
Мэдээлэл хайхӨөрийн хандах эрхтэй төсөл, тэмдэглэл, баримтуудаас холбогдох мэдээллийг олоход тусална.
АЖИЛТНЫ ХҮСЭЛТ
“Өчигдрийн уулзалтын тэмдэглэлээс хийх ажлын жагсаалт, хариуцах эзэн, хугацааны санал гарга.”
COPILOT-ИЙН САНАЛ
  • Уулзалтын гол шийдвэрийг нэгтгэнэ.
  • Хийх ажлын жагсаалтын эх хувилбар гаргана.
  • Хариуцах эзэн, хугацааны санал бэлтгэнэ.
  • Ажилтан шалгаж баталгаажуулсны дараа таск болгож болно.
Тайлбарлах жишээ. Боломж болон хандах өгөгдөл нь Bitrix24 багц, хэрэглэгчийн эрх, тохиргооноос хамаарна.

06 / SABAX ЮУ ХИЙХ ВЭ?

AI-Г ЗӨВХӨН ХОЛБОХГҮЙ. АЖИЛЛАДАГ ПРОЦЕСС БҮРДҮҮЛНЭ.

SabaX дуудлага, чатны цогц үйлчилгээндээ Bitrix24-ийг өдөр бүр ашигладаг туршлагадаа тулгуурлан AI-д даатгах ажил, CRM-ийн мэдээллийн урсгал, ажилтны оролцоо, хяналтын аргачлалыг танай багтай хамт тодорхойлно.

Bitrix24 доторх AI Agent.

SabaX-ийн санал болгож буй AI Agent нь Bitrix24-ийн нэгдсэн орчинд ажиллахаар загварчлагдсан. Хэрэглэгчийн хүсэлт, сонирхол, холбогдсон суваг, борлуулалтын дараагийн алхмыг CRM-д бүртгэх процессыг байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн тохируулснаар бизнесийн өсөлтөд шаардлагатай дата мэдээлэл бүрдэнэ. Үүнийг дараагийн маркетингийн кампанит ажил, сурталчилгааны үр дүнгийн дүгнэлт, удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах боломжтой болгоход SabaX анхаарч ажиллана.

01 / ЗУРАГЛАХ

AI хийх ажлыг сонгоно

Ирдэг асуулт, үнийн санал, гомдлыг ангилж, AI шийдэх ба ажилтанд шилжүүлэх нөхцөлийг тодорхойлно.

02 / БЭЛТГЭХ

Мэдээллээ баталгаажуулна

Үнэ, үйлчилгээ, хүргэлт, буцаалтын мэдээллийг цуглуулж, эзэн болон шинэчлэх журмыг тохирно.

03 / НЭВТРҮҮЛЭХ

Суваг, CRM-ийг холбоно

Холболт, эрхийг шалгаж, CRM талбар, хэрэглэгчийг таних болон ажилтанд шилжүүлэх урсгалыг туршина.

04 / САЙЖРУУЛАХ

Хяналтын горим тогтооно

Дутуу хариулт, бүртгэлийн алдаа, шийдэгдээгүй хүсэлтийг шалгаж, хариуцах ажилтантай сайжруулалтын давтамж тогтооно.

07 / ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ЮУ БЭЛТГЭХ ВЭ?

AI AGENT-АА
АЖИЛД БЭЛТГЭ.

SabaX нэвтрүүлэлтийн ажлыг зохион байгуулахын зэрэгцээ танай байгууллага дараах үндсэн эх сурвалж, эрх, мэдээллээ бэлдэх шаардлагатай.

01 / БАГЦ БА ЭРХ

Bitrix24 Vibe+

Vibe+ багц, хэрэглээний лимит, ашиглах сувгийн боломж, шаардлагатай интеграц болон нэмэлт нөөцийг хамт шалгана.

02 / ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ

Knowledge Base

Бүтээгдэхүүн, үнэ, үйлчилгээний нөхцөл, ажлын цаг, хүргэлтийн мэдээллийг нэг сан болгож, шинэчлэх хариуцагч томилно.

03 / ВЭБИЙН ЭХ СУРВАЛЖ

Уншигдахуйц вэбсайт

AI вэбээс мэдээлэл хайж ашиглах бол холбоотой хуудсууд нээлттэй, шинэчлэгдсэн байх хэрэгтэй. Зөвхөн Knowledge Base ашиглахад Google индекс заавал шаардлагагүй.

ДАРААГИЙН АЛХАМ

ХОС AI-ИЙГ ХЭРЭГЛЭГЧ БОЛОН АЖИЛТНУУДДАА АШИГЛАЯ.

30 минутын уулзалтаар танайд хамгийн олон ирдэг хүсэлтүүдийг ангилж, AI-д даатгаж болох ажлууд болон CRM-тэй холбох дараагийн алхмыг ярилцъя.