← Таван чиглэл рүү буцахBITRIX24 / ШИЙДЭЛ

Давтагддаг ажлыг автоматжуулах

Дүрэм, зөвшөөрөл, сануулга, интеграцийн урсгалыг танай процесст нийцүүлнэ.

INTEGRATION шийдлийн зураг
01 / BITRIX24

INTEGRATION

Ашиглаж буй системүүдээ Bitrix24-тэй холбодог

Bitrix24 Market-ийн бэлэн интеграцуудаас гадна API дэмждэг дотоод системүүдийг холбож, мэдээлэл солилцох боломжтой.

  • Санхүү, агуулах, нягтлан бодох бүртгэлийн ERP системтэй холбох боломжийг шалгадаг.
  • SMS үйлчилгээ үзүүлэгчтэй холбож, автомат болон масс мессеж илгээх урсгалыг төлөвлөдөг.
  • QPay болон Corporate Gateway-ийн холболтын нөхцөлийг тодруулж, дансаар хийсэн гүйлгээг шалгах, тохирох захиалга эсвэл нэхэмжлэлд хуваарилах урсгалыг төлөвлөдөг.
  • API дэмждэг бусад системтэй мэдээлэл солилцдог.
  • Бэлэн аппликейшн, интеграц ашиглан боломжоо өргөжүүлдэг.
АВТОМАТЖУУЛАЛТ шийдлийн зураг
02 / BITRIX24

АВТОМАТЖУУЛАЛТ

Давтагддаг ажлыг автоматжуулж, бүтээмжийг нэмэгдүүлдэг

Bitrix24 нь байгууллагын өдөр тутам давтагддаг ажлуудыг автоматжуулж, хүний оролцоог бууруулах боломжтой.

  • Шинэ хүсэлт, захиалга ирэхэд хариуцсан ажилтанд оноож, даалгавар эсвэл хэлцэл үүсгэнэ.
  • Борлуулалтын үе шат өөрчлөгдөхөд сануулга, и-мэйл, SMS, чат мессежийг тохирсон дүрмээр илгээнэ.
  • Амралт, чөлөө, төлбөр, худалдан авалт зэрэг зөвшөөрөл шаардсан процессыг шат дараатай явуулна.
  • Нэхэмжлэл, төлбөрийн сануулга, авлагын ажлын урсгалыг хэрэгцээнд нийцүүлж автоматжуулна.
ДАРААГИЙН АЛХАМ

Танай бизнест тохирох шийдлийг хамтдаа бүтээе.

Уулзалт товлох

SABAX-ТАЙ ХОЛБОГДОХ

Танай хэрэгцээг ярилцъя.

Мэдээллээ бичээд и-мэйл аппдаа хүсэлтээ бэлтгэнэ. Илгээсний дараа бид уулзалтын цагийг хамт тохирно.

Хүсэлт автоматаар илгээгдэхгүй. Нээгдсэн и-мэйлээ шалгаад илгээнэ үү. Эсвэл 7600 5599 руу залгаарай.